Нүүр хуудас Нийгэм Ц.Анандбазар гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд ШАЛГУУЛАХ хэрэгтэй гэв

Ц.Анандбазар гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд ШАЛГУУЛАХ хэрэгтэй гэв

228
0
Oyun-erdene-Anandbazar
Л.Оюун-Эрдэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. /2021-05-10/

Энэ үеэр сэтгүүлч УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон сэтгүүлчийн асуудалд Ерөнхий сайд ямар байр суурьтай байгааг тодруулж асуув.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн.

~Ц.Анандбазар гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд ШАЛГУУЛАХ хэрэгтэй~

Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн” гэлээ.

Мөн тэрээр “МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд намын дарга байх ёстой. Энэ дагуу асуудлууд яригдана гэдэг итгэлтэй байгаа. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн намын дарга болох гээд байгаа асуудал биш. Энэ бол зарчмын асуудал гэж бодож байна. Энэ асуудал цаашдаа шийдэгдэнэ

гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here