Өмнөд Солонгосын KIDI буюу Солонгосын Даатгалын Хөгжлийн Хүрээлэн англи хэл дээр ажилладаг, экспортын автомашины мэдээллийн сантай вэбсайт нээжээ.
Уг сайтын зорилго нь гадаадын иргэд Өмнөд Солонгосоос хуучин машин авахдаа осол, эвдрэл гэмтлийн түүхийг нь шалгах боломж олгох гэнэ.
Мэдээллийг тухайн автомашины эзэмшигчийн даатгалын түүх дээр үндэслэн бүрдүүлжээ. Сайт дээрээс VIN дугаараар нэг удаа мэдээлэл хайхад 2,200 вон буюу $2 орчим төлбөртэй болох гэнэ.
Харин үнэ төлбөргүй хайхад тухайн машины үер усанд автаж байсан эсэх мэдээлэл зөвхөн илрэх юм.