“UBS” телевизээр Монголын үзэгчдийн хуучны танил болсон “Эхнэрийн урхи” СОАК дахин гарч байгаа билээ.Тус кино нь анхлан 2008 оны 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн БНСУ-ын дэлгэцнээ гарчээ.
Кү Өн жэ хэмээх бүсгүйн бэрхшээлт амьдрал, тэмцлийн тухай өгүүлдэг бөгөөд Өмнөд Солонгосын 2008 оны шилдэг драмын киногоор шалгарч тухайн үедээ Солонгос улсдаа болон Азийн бусад орнуудын үзэгчдийг ч байлдан дагуулж чадсан юм.
Зохиолч О Се Канийн зохиолоор найруулагч Ким Сун Ок дэлгэцийн бүтээл болгож тавьсан энэхүү кинонд Солонгосын алдарт жүжигчид болох Жан Сео Хи, Бен Ву Мин, Ким Сү Хюн нар гол дүрийг бүтээжээ. Ингээд жүжигчдийг товч танилцуулъя:
Ку Өн жэ буюу Жан Сео Хи
Ку Өн жэгийн дүрд тоглосон Жан Сео Хи нь 1972 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төрсөн бөгөөд өдгөө 47 настай аж. Телевизийн олон арван драм болон уран сайхны кинонд тоглож, авьяас чадвараа олонд хүлээн зөвшөөрүүлсэн Солонгосчуудын хайртай жүжигчин.
Тэрбээр өөрийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин”-ий шагналыг удаа дараа хүртэж байжээ.
Чон Гюу Пэн буюу Бён Вүү Мин
Харин муу санаат, хариуцлагатгүй эр нөхрийн дүрийг гайхалтай харуулж чадсан Бён Вүү Мин нь 1965 оны арван нэгдүгээр сарын 1-нд Сөүл хотноо төрсөн бөгөөд 54 настай уран бүтээлч юм.
Шин Эр буюу Ким Сү Хён
Олны зэвүүцлийг хүргэж, алхам тутамдаа муу зүйлийг хийж явах нь эргээд ямар үр дүнд хүргэдэг эсэхийг, харуулж, гэр бүлийнхээ төлөө хэнийг ч үгүй хийхээс буцахгүй эмэгтэй дүрийг бүтээж чадсан нь жүжигчин Ким Сү Хён. Тэрээр 1976 оны аравдугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд телевизийн цуврал бүтээлүүдээс илүү өргөн дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд олонтаа дүрээ мөнхөлжээ.
Ким Сү Хён нь Ёндуний Их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөн, өөрийн хүч хөдөлмөрөөр Солонгосын туршлагатай жүжигчдийн нэг болж чаджээ.