Ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулагдах 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын хөтлөгчөөр Ази гаралтай уран бүтээлч анх удаа тодорсон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.
Түүнийг Сандра О гэдэг бөгөөд “The Killing Eve” кинонд тоглосноороо олны танил болж байв. Түүнчлэн Солонгос-Канад гаралтай жүжигчин юм.
Түүний энэ удаагийн хамтрагч нь хошин урлагийн жүжигчин Энди Сэмберг аж.
Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан “Эмми”-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан билээ.
Сандра өнгөрөгч 2006 онд “Grey’s Anatomy” кинонд тоглосон дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаас шагналын эзэн болж байв.