~Алдарт Мадоннагийн охин анх удаагаа тайзнаа~
Дуучин Мадоннагийн охин 21 настай Лурдес Леон моделийн карьераа эхлүүлээд удаж байгаа билээ.
Бүсгүй хэд хэдэн брэндтэй хамтран ажиллаж, “Stella McCartney”-гийн “Pop” үнэртний нүүр царай болсон юм.

Лурдес Нью-Йоркийн загварын долоо хоногоор тайзан дээр гарч, “Gypsy Sport”-ын үзүүлбэрт оролцжээ.
Мадонна охиныхоо үзүүлбэрийн зургуудын нэгийг Instagram Storys-доо хийгээд “Ээжийн охин” гэж бичсэн байна.