Нүүр хуудас Гадаад мэдээ Алуурчинг буудан хөнөөжээ

Алуурчинг буудан хөнөөжээ

250
0

ОХУ-ын элчин сайдын амийг хөнөөсөн Туркийн цагдаагийн ажилтан Мевлут Мерт Алтинтасыг Туркийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байхдаа аргагүйн хамгаалалтын улмаас буудан хороожээ.

Мевлут Мерт Алтинтасыг хэрэг гарах үед хамгаалалтанд ажиллаж байсан эсэх дээр тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зарим хэвлэлүүд үүрэг гүйцэтгэж явсан гэж бичсэн бол зарим нь үүрэг гүйцэтгээгүй явахдаа цагдаагийн үнэмлэхээ үзүүлэн хэргийн газар нэвтэрсэн хэмээн мэдээллэж байгаа юм.

Хэрэг явдлын талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин: Манай элчин сайдыг хөнөөсөн хэргийн цаад захиалагч, зохион байгуулагчдыг заавал олох ёстой. Оросын тагнуулын ажилтнууд Туркт ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэрээр “Би Андрей Карловыг хувь хүний талаас нь мэддэг байсан. Тэр бол их найрсаг, сайн дипломатч байсан” гэж ярьсан байна.

Хэрэгт холбогдуулан таван хүнийг сэжигтнээр татаж, хорьсон талаар мэдээлжээ. Тэдний дунд аллагыг үйлдсэн Мевлут Мерт Алтинтас гэгчийн эцэг, эх, эгч багтсан байна. Айдын мужийн Сокэ дахь гэрээс нь тэднийг баривчлан саатуулж, Анкарад авчран байцааж эхэлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here