Өсвөр насныханд тохиолддог адал явдал, үе тэнгийнхний гадуурхал, тэдэнд тулгардаг асуудлуудын талаар өгүүлдэг ”13 Reasons Why” кинонд Ханна хэмээх охин амиа хорлож буйг дүрсэлдэг.
Кино 2017 оны гуравдугаар сард эхний бүлэг, 2018 оны тавдугаар сард хоёрдугаар бүлгээ үзэгчдийн хүртээл болсон.
АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн байгууллагын дүгнэснээр кино гарснаас хойш 10-17 насны хүүхдүүдийн амиа хорлох явдал 28,9%-иар нэмэгджээ. Энэ нь уг кинотой холбоотой байж болзошгүй гэдгийг эрдэмтэд баталсан байна.
Киноны эхлэл болон төгсгөлд жүжигчид амиа хорломоор санагдсан үедээ хэн нэгнээс тусламж авч, амьдралын үнэ цэнийг ойлгож амьдрах хэрэгтэй гэдэг ч өсвөр насны хүүхдүүд ”13 Reasons Why” кинонд авах гээхийн ухаанаар хандаж чадахгүй байгаа бололтой.
”Цагаа олж тусламж эрж чадвал амьдрал орвонгоороо өөрчлөгдөж болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм” хэмээн АНУ-ын Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс уриалсан ажээ.
А.Чингэстэй