~Английн шилдэг хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хувцсаа зарж хандив өргөнө~
Өөрийн хүч хөдөлмөр, авьяас чадвараар дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж чадсан оддын нэг бол Английн шилдэг хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм болон тэдний гэр бүл юм.
Тэрбээр өөрийн үзэсгэлэнт эхнэр “Spice Girls” хамтлагийн дуучин асан Виктория Бэкхэмийн хамтаар Английн Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын үйл ажиллагаан дээр гангарсан ёслолын хувцсаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө “The We Love Manchester Emergency Fund” нэртэй буяны санд хандивлах юм байна.
Энэ бол өнгөрсөн жил Манчестерт болсон террорист халдлагын хохирогчдод тусламж үзүүлдэг буяны сан юм. Энэ тухай мэдээгээ Дэвид Бэкхэм өөрийн “Инстаграмм” цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.