АНУ-д төвтэй биткойн олборлолтын “Giga Watt” нэртэй томоохон фирм дампуурч, өдөр тутмын үйл ажиллагаа нь зогссон тухай мэдээллээ.
Орон нутгийн цагаар мягмар гарагт тус фирм өөрийн хэрэглэгч харилцагчид руу цахим шуудан илгээж, үйл ажиллагаагаа зогсоох болсноо дуулгажээ.
Уг фирм 2 сарын өмнө дампуурлаа зарлаж, санхүүгийн тусламж хүссэн өргөдөл холбогдох албаны хүмүүст гаргасан хэдий ч, өдөр тутмын үйл ажиллагаа нь явагдаж байжээ.
Тэгвэл одоо өдөр тутмын үйл ажиллагаа нь бүрэн зогсож, олборлох үйлдвэрүүд нь хаагдсан байна.
Эдний эзэмшлийн фарм дээр төхөөрөмжүүдээ байрлуулж, олборлолт хийж байсан хувь хүмүүсийн төхөөрөмжүүдийг ч удахгүй буцааж олгохоор болжээ.