Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ-д үндсэрхэг үзэлт хэдэн зуун цагаан арьстан жагслаа.

АНУ-д үндсэрхэг үзэлт хэдэн зуун цагаан арьстан жагслаа.

162
0

2017 оны 8 сарын 12-нд  АНУ-ын Виржиниа мужийн Шарлоттсвилл хотод үндсэрхэг үзэлт хэдэн зуун цагаан арьстан жагсаал хийх үеэр нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртжээ. Цагдаа нарын мэдээлснээр, жагсагчид болон эсэргүүцэгчдийн хооронд үүссэн мөргөлдөөний үеэр 15 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн нэгэн машинтай этгээд жагсагчид руу дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Виржиниа муж улсын захирагч онц байдал зарласан талаар ВВС уламжилсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ийм жагсаал хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулсныг зэмлэн буруушаажээ. Тэрээр “Үзэн ядалт, өшөө хорслын шинжтэй ийм жагсаал цуглаан зохион байгуулахыг таслан зогсоох хэрэгтэй” гээд, эвлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө ажиллахыг ард иргэддээ уриалсан байна. Гэвч тэрээр цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тухай огт дурдаагүй аж. Энэ хэргийг Холбооны мөрдөх товчооноос шалгаж эхэлжээ. Жагсагчид руу машинтайгаа дайрсан этгээд цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн нэг гэх бөгөөд түүнийг цагдаа нар баривчлан саатуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here