АНУ-ын Охайо муж улс нь криптовалют ашиглаж татвараа төлөхийг зөвшөөрсөн анхны муж болох гэж байна.
“OhioCrypto.com” ажиллаж эхэлснээр, тус мужийн татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь өөрсдийн татвар тооцоог криптовалютаар өгөх боломж нээгджээ.
Охайо мужийн сангийн хорооны тэргүүн Жош Мандел хэлэхдээ “Бид Охайо мужийг криптовалютаар дамжуулан татвар төлөхийг зөвшөөрсөн анхны муж болгох гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна.
Ингэснээр Охайо мужийн иргэд, оршин суугчид нь татвараа төлөх илүү сонголттой болж байгаа юм. Мөн татвар төлөх асуудал амар хялбар ч болж байна.
Шинэ төлбөрийн хуулийн дагуу бүх татвар төлөгчид төлбөр тооцоогоо криптовалютаар хийнэ гэсэн үг биш бөгөөд Охайо муж улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдэд хамаатай.
Татвар төлөгч хувь хүмүүсийг уг үйлчилгээнд хамруулах талаар судалж байгаа ч, чухам хэзээ боломжтой болохыг хараахан хэлээгүй байна. Одоогоор зөвхөн бизнесийн байгууллагууд татвараа криптовалютаар төлөх боломж бүрдээд байна.
Илүү тодруулбал, хэрэв та АНУ-ын Охайо муж улсад бизнес эрхэлдэг бол, танд ирсэн татварын нэхэмжлэлийг төлөхдөө “OhioCrypto.com” руу орж, бүртгүүлээд онлайнаар татвараа крипто ашиглан төлнө гэсэн үг.
Бүх төлбөр тооцоог гуравдагч талын крипто төлбөр тооцоо гүйцэтгэгч болох “BitPay”-ээр дамжуулан хийгдэнэ.
Криптогоор хийгдсэн төлбөр тооцоог тэр дор нь доллар болгон хувиргаад төрийн дансанд шилжүүлэн байршуулах юм.