АНУ: Youtube компанийн төв байранд зэвсэгт халдлага гарсан талаар мэдээллээ АНУ-ын Сан Баруно хотод байрлах Youtube компанийн төв оффист нэгэн эмэгтэй зэвсэгт халдлага үйлджээ.
Тэрээр байгууламж руу орон нутгийн цагаар 12:48-д нэвтрэн орж, гурван хүнийг галт зэвсэг ашиглан шархдуулсан дариудаа амиа хорложээ. 36 настай эрэгтэй шархадсан бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Цагдаагийн газраас халдлага үйлдсэн этгээдийг 30 орчим насны эмэгтэй байсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Гэрчүүд халдлага гарах үед барилга дотор өөр нэгэн буутай этгээд байсан хэмээн мэдүүлсэн ч одоогоор оффист байсан 1700 ажилчныг нүүлгэн шилжүүлж барилгыг битүүмжлээд байгаа аж.
Хэрэг үйлдсэн шалтгаан, хэрэгтний хувийн мэдээллийг илрүүлэхээр ажиллаж буйгаа орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Youtube компанийн шууд удирдлага Google компаниас “Ажилчид, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэргийн шалтгааныг илрүүлэхээр орон нутгийн удирдлага, эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
Халдлагын тухай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид бүгд бодол санаагаа нэгтгэн хамтдаа залбирах болно” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.