Нүүр хуудас Гадаад мэдээ Ан Сан Су Чи исламын шашинтай иргэдийнхээ асуудалд сэтгэл түгшиж байна.

Ан Сан Су Чи исламын шашинтай иргэдийнхээ асуудалд сэтгэл түгшиж байна.

126
0

Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи исламын шашинтай иргэд нь хөрш Бангладеш руу дүрвэн гарч байгаа асуудалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ. Ракхайн мужаас олон зуугаараа дүрвэн гарч буй иргэдийн санал бодлыг сонсох хүсэлтэй байгаагаа Төрийн зөвлөх хэлж байна. Энэ ажилд нь туслахыг улс орнуудын дипломат төлөөлөгчийн газраас хүслээ. Мөн олон улсын нийгэмлэгт хандан Ракхайн мужийн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг уриалжээ.

Мьянмарт үймээн дэгдээсэн исламын шашинтай рохинжа үндэстнүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан Ан Сан Су Чиг олон улс хүний эрхийг зөрчиж байна гэж буруутгасан юм. Түүнд олгосон хүний эрхийн Нобелийн шагналыг нь хураахыг исламын шашинтай иргэдийг хамгаалах байгууллага хүссэн билээ. Харин Ан Сан Су Чи террористуудтай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдэж байсан бол одоо хүний эрхийг зөрчихгүй гэдгээ амлав. Энэ сарын 5-наас хойш цэргийн ажиллагаа явуулаагүй гэдгээ тэрбээр НҮБ-д хандан хэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here