АНУ-ын нэрт дуучин Ник Жонас эхнэр болох үзэсгэлэнт Приянка Чопрадаа “Mercedes-Maybach” машиныг бэлэглэж, гэнэтийн бэлэг барьжээ.

Учир юу вэ гэвээс Ник Жонас өөрийн хоёр ахтайгаа хуучин хамтлагаа эргэн сэргээж, “Jonas Brothers” хамтлаг шинэ сингл гаргасан нь Billboard-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлээд байна.
Энэхүү баяраа тэмдэглэх үүднээс 26 настай Ник нь өөрийн эхнэр 36 настай Приянкад 200,000 орчим ам.долларын үнэлгээтэй, тоноглол бүхий “Maybach”-ыг бэлэглэсэн байна.
Энэтхэгийн нэрт жүжигчин, гоо бүсгүй Приянка бэлгийнхээ зургийг Инстаграмд хуудаснаа нийтэлж
“Нөхрийн шинэ дуу дэлхийн тэргүүлж хит болсноор, гэргий нь “Maybach”-тай боллоо. Хайртай шүү, чи бол хамгийн шилдэг эр нөхөр” хэмээн тайлбар бичжээ.

Олны танил супер оддын амьдрал, хайр дурлалын романс үргэлж сонирхолтой сэдэв байдаг. Өөрөөс нь арав эгч Энэтхэгийн супер од Приянка Чопрад зориулсан дараагийн гэнэтийн бэлэг юу байх бол…