Нүүр хуудас Гадаад мэдээ Ачааны машинтай халдлага үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг 100 мянган еврогоор үнэллээ

Ачааны машинтай халдлага үйлдсэн этгээдийн талаарх мэдээллийг 100 мянган еврогоор үнэллээ

150
0

Германы нийслэл Берлин хотын зул сарын худалдааны төвд болсон халдлагын сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Халдлага үйлдсэн ачааны машины жолоочийг Тунисийн иргэн, 24 настай Анис Амри гэгч байсныг тогтоожээ. Тэр өмнө нь хэт даврагч лалын бүлэглэлтэй холбогдож байсан бөгөөд зэвсэглэсэн байх магадлалтай гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна.

12 хүний амийг хөнөөж, 48 хүнийг гэмтээсэн хэргийн сэжигтэн хаана орогнож буй талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 100 мянган еврогоор шагнахаар болсон байна.

Сэжигтэн Амри нь 178 см өндөр, 75 кг жинтэй, өнгөрсөн наймдугаар сард Италид бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэмээн саатуулагдаж байсан ч шүүхээс түүнийг суллажээ. Мөн сэжигтэн галт зэвсэг олж авахаар оролдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Амри 2015 онд Германд ирсэн, лалын хэт даврагч бүлэглэлтэй сүлбээтэй болохыг албаны хүмүүс тогтоожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here