Нүүр хуудас Гадаад мэдээ “Аpple”-ийн бүтээгдэхүүний орлогын 31 хувийг Хятад улс бүрдүүлэх болжээ.

“Аpple”-ийн бүтээгдэхүүний орлогын 31 хувийг Хятад улс бүрдүүлэх болжээ.

170
0

Олон улсын хэмжээнд видео тоглоомоос олох жилийн орлого анх удаа 100 тэрбум ам.доллар даваад байна. Видео тоглоомны зах зээлд АНУ тэргүүлдэг байсан бол одоо БНХАУ “Дэлхийн видео тоглоомчдын нийслэл” боллоо. Лондонд төвтэй “Atomico” сангийн мэдээлснээр 2016 онд Хятадын 600 сая видео тоглоомчин 101.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа тус зах зээлийн 24.6 тэрбумыг нь бүрдүүлжээ.  Харин АНУ-д энэ үзүүлэлт Хятадынхаас бага буюу 24.1 тэрбум ам.доллар байна. Дэлхийн хэмжээнд видео тоглоомоос олох орлого нэмэгдсэн нь “Аpple”-ийн Хятад дахь гар утасны борлуулалт өндөр байсантай холбоотой юм. 2012 онд “Аpple”-ийн бүтээгдэхүүний зах зээл дэх нийт орлогын ердөө гурван хувийг Хятад бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд 31 хувийг бүрдүүлэх болжээ. Одоогоор хоёр тэрбум гаруй хүн видео тоглоом тоглож байгаа гэх судалгаа бий. Энэ нь ухаалаг гар утасны борлуулалтыг улам нэмэгдүүлэх хөшүүрэг болж байгааг “Аtomico” сан мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here