Испанийн Барселона хотод хурдны галт тэрэг осолдсоны улмаас 48 хүн гэмтэж бэртсэн ба тэднээс 5 хүний биеийн байдал маш муу байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Осол өглөөний 7 цаг 15 минутанд гарсан бөгөөд хотын төв дэх Франсиа өртөөнд өглөөгүүр хөл хөдөлгөөн ихтэй байх үеэр гарсан байна. Түргэн тусламжийн ажилтнууд өртөөнд ирж, гэмтэж бэртсэн хүмүүст зогсоолын тавцан дээр анхны тусламж үзүүлжээ.
Тухайн хурдны галт тэрэгний тоормос ажиллагаагүй болсны улмаас зогсоолын тавцанг мөргөсөн байна.
Уг галт тэрэг зүүн хойд Каталониа дүүргийн Сан Висенс де Калдерс тосгоноос ирж байжээ. 18 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Барселона хотын түргэн тусламжийн газрын албаны хүмүүс твиттер хуудсандаа бичсэн байна.