Алан хядах “Талибан” бүлэглэл АНУ, Канадын иргэдийг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард Афганистанд байхад нь барьцаалсан билээ. Барьцааны иргэд гэр бүлийн хоёр билээ. 34 настай Жошуа Воул Канадын иргэн бол түүний эхнэр Катлин Колмэн АНУ-ын иргэн билээ.
Террористууд өнгөрсөн оны наймдугаар сард барьцаанд байгаа иргэдийнхээ бичлэгийг нийтэд түгээсэн юм. Хоёр улсын Засгийн газар Афганистан дахь элчин сайдынхаа яамаар дамжуулан иргэдээ хайсан ч өнөөг хүртэл ямар нэгэн сураг гаргаж чадаагүй аж.
Тэгвэл барьцаанд байсан гэр бүлийг аюулгүй чөлөөлжээ. АНУ-ын тусгайгийнхан Афганистаны хилийн ойролцоо аврах ажиллагаа явуулж, улмаар иргэнээ амжилттай аварчээ. Энэхүү үйл явдлын дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ, Пакистаны хэлхээ холбоо улам сайжирч байна” гэж мэдэгдлээ. Катлин Колмэн барьцаанд байхдаа гурван хүүхэд төрүүлсэн байна. Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа хэмээн албаныхан уламжлав