Нүүр хуудас Гадаад мэдээ БНХАУ-д “Clubhouse” аппликэйшнийг хориглов

БНХАУ-д “Clubhouse” аппликэйшнийг хориглов

106
0
clubhouse
БНХАУ-д "Clubhouse" аппликэйшнийг хориглов

Дуу хоолойгоор хэлэлцүүлэг өрнүүлдэг “Clubhouse” аппликэйшнийг БНХАУ-д ажиллахгүй болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Зөвхөн уригдсан хүмүүсийг нэмэх замаар хэрэглэгчээ өсгөдөг, текст бичихийн оронд дуу хоолойгоороо харилцдаг уг аппликэйшн саяхныг хүртэл Цахиурын хөндийн технологийн мэргэжилтнүүдийн хэрэглээ байсан юм.

Гэвч сүүлийн үед Хятадын хэрэглэгчдийн дунд өргөн тархаад байв. Засгийн газрын цензурт хаагдалгүй чөлөөтэй ярилцаж болдог нь давуу тал болж байжээ. “Clubhouse”-т хүмүүсийн ярьсан дуу хоолой бичигдэж хадгалагддаггүй нь бас нэг чухал давуу тал болсон байна. Хятадад “Clubhouse”-ийн эрэлт нэмэгдэж, урилгыг нь олж авахын тулд хүмүүс $77 орчмыг төлж байжээ.

Уг аппликэйшнийг ямар шалтгаанаар хаасан, цаашдаа яах тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Хятадын олон мянган интернет хэрэглэгч “Clubhouse”-ийн хаяг нь ажиллахгүй болсныг Сина Вэйбо сошиал сүлжээнд мэдээлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх зах зээлд гарсан “Clubhouse” нь зөвхөн iPhone гар утсанд ажилладаг. Зөвхөн дотор нь байгаа хэрэглэгчийн урилгаар шинэ хэрэглэгч нэмэгддэг тул хэрэглээ нь хязгаарлагдмал хүрээнд байжээ.

Харин сүүлийн үед АНУ-ын алдартай бизнесменүүд, урлаг спортын одод хэрэглэх болсноор олон нийтийн анхаарлын төвд орсон байна. Тухайлбал Илон Маск, Марк Зукербэрг зэрэг технологийн салбарын тэрбумтнууд саяхан уг платформыг ашиглаж хүмүүстэй харилцсан нь үүнд чухал нөлөө үзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here