Ослын улмаас 19 хүн нурангид дарагдаж гэмтэж бэртсэн бол 2 хүнийг аврах эрэн хайх ажиллагааг явуулж байсан тухай өмнө нь мэдээлж байсан ч тэдний цогцсыг өнөө өглөө /2019-01-14/ илрүүлсэн байна. Ингээд амиа алдсан хүний тоо нэмэгдэж 21-т хүрсэн юм.
Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар уурхайн гүнд осол болох үед 87 хүн ажиллаж байсан байна. Үүнээс осол болох үед 66 хүнийг нүүлгэн шилжүүлж чадсан байна. Осол өчигдөр орон нутгийн цагаар 16 цаг 30 минутын орчимд гарсан байна.
Нүүрсний тус уурхай нь Ваижи Майнинг компанийн мэдлийнх юм байна. Шэньму хот дахь Лицягоу уурхайд гарсан энэ ослын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа ажээ.