“Financial Times” сонины сэтгүүлч, Британийн иргэн 24 настай Паул Макклейн гэгч Аргамын ойролцоох голын эрэг дээр байхдаа матарны дайралтад өртөж амиа алдсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Паул голын усанд гараа угааж байсан. Гэнэт матар түүн рүү дайрч, гол руу чирж оруулсан” гэж хэлжээ. Уг үйл явдлаас хэдхэн минутын дараа Шри Ланкагийн Тэнгисийн цэргийн баг уг голд хайгуул хийсэн боловч залуугийн амийг аварч чадаагүй байна. Аврагчид залуугийн зэрэмдэг болсон цогцсыг олж, албаныханд хүлээлгэн өгчээ. Дээрх мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа “Financial Times” сонины ерөнхий редактор Лионеол Барбер твиттер хуудастаа “Паул Макклейн шилдэг, залуу сэтгүүч байсан. Түүнийг маш их санаж бас үгүйлж байна” гэж жиргэжээ.