Британий сайд 2 минут хоцорсныхоо төлөө огцрох хүсэлтээ гаргажээ
Лордын танхимд ирж, хууль тогтоогчдын асуултад хариулах цагаасаа хоцорсон Британий сайд тэр дороо уучлал гуйж, огцрох хүсэлтээ тавьжээ.
Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан сайд, лорд Майкл Бэйтс асуултад хариулах цагаасаа 2 минут хоцорч ирсэн юм. Ингээд тэр “маш чухал сэдвээр мэдээлэл өгөх хэрэгтэй үед байх ёстой газраа байж чадаагүй” тул уучлал гуйж, төрийн албан хаагчийн өндөр стандартыг сахин, бусдад үлгэрлэх ёстойгоо ухамсарлаж байна гээд огцрох болсноо хэлсэн байна.
Түүний нэг минут орчим хэлсэн үгний дараа танхимд суусан гишүүд шуугилдаж, зарим нь эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Бэйтс өдрийн 3:00 цагт асуултад хариулахаар төлөвлөгдсөн байжээ. Гэвч хоёр минут хоцорч ирсэн бөгөөд энэ хооронд түүний хариулах ёстой асуултад лорд Жон Тэйлор хариулсан байна.
Гэвч ерөнхий сайд Тереза Мэй түүний хүсэлтийг хүлээж авахгүй, ингэх шаардлагагүй гэж үзсэн тухай ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.