Британи-Австрали улсуудын хамтран эзэмшдэг Рио Тинто уул уурхайн компани болон компаний өмнөх захирлууд АНУ-ын шүүхэд дуудагджээ. АНУ-ын Шүүхээс тус компанийг Африкт нүүрс олборлох үеэрээ үнийг хий хөөрөгдөж, алдагдлаа нуусан гэж буруутгасан байна. Тухайлбал Рио Тинто 2011 онд Мозамбик улсаас 3,7 тэрбум доллараар худалдаж авсан ашигт малтмалаа хэдхэн жилийн дараа 50 сая доллараар зарсан байна. Энийгээ компаний удирдлагууд шүүхийн өмнө бат хамгаалалт болно гэж үзжээ. Мөн Британий эрх баригчид тус компанийг Африкийн нүүрсний худалдан авалтын ил тод байдлын дүрэм журмыг зөрчсөн хэргээр 27 сая фунт стерлингээр торгосон юм. Британи болон АНУ-уудын Рио Тинтог буруутгаж буй заалтууд 6 жилийн өмнө Мозамбик улсад хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой юм байна. Харин компаний удирдах албанд ажиллаж байсан Томас Албанез, Гай Элиот нарыг хөрөнгийг үнэлж бүртгэх стандартыг дагаж мөрдөөгүй хэмээн буруутгажээ.