Өсвөр насны жаахан охин байхаасаа дэлхий нийтийг байлдан дагуулж явсан 36 настай дуучин бүсгүй гоо сайхны мэс засал хийлгэж, хамар, хацар, уруулаа янзлуулсаар дахин төрсөн мэт өөрчлөгдсөн нь энэ.
Амьдралын эрээн барааныг туулж, өгсөж уруудаж явсан дуучин бүсгүй хэсэг хугацаанд нам жим байсан. Саяхнаас Францын Kenzo брэндтэй хамтран ажиллахаар болж, нүүр царай нь болсноор дахин анхаарлын төвд орж ирлээ.
Парисын дизайнер Кензогийн ураар бүтсэн шинэ коллекцийн сурталчилгааны зургууд цацагдахтай зэрэгцээд Бритни Спирс Kenzo-гийн НҮҮР ЦАРАЙ болсон гэдгээс илүү “Попын хатан хаан”-ы НҮҮР ЦАРАЙ хэрхэн өөрчлөгдсөн нь олны анхаарлыг татав.