Нүүр хуудас Гадаад мэдээ Вьетнамын иргэн Тонг Фуок Фук 100 гаруй хүүхдийн амийг аварчээ.

Вьетнамын иргэн Тонг Фуок Фук 100 гаруй хүүхдийн амийг аварчээ.

118
0
  • Вьетнамын иргэн Тонг Фуок Фук хүмүүст нинжин сэтгэл гэж юу байдгийг үйлдлээрээ харуулжээ. 2001 онд түүний эхнэр жирэмсэн болж, эмчийн хяналтад орсон тэр мөчөөс бүх юм эхэлсэн байна. Тонг Фуок Фукийн гэргийгээ эмчид үзүүлэхээр хамтдаа эмнэлэг рүү явжээ. Коридорт эхнэрээ хүлээх зуур жирэмсэн эхчүүд нүдэндээ нулимстай гарч байгааг анзаарсан аж. Бусдын зовлонг хуваалцахын тулд хүүхдээ төрүүлбэл үрчлэн авч өсгөе гэжээ. Хөл дээрээ боссон цагтаа ирж хүүхдээ авахыг зөвшөөрсөн аж. Үнэндээ юу болсныг тухайн үед ойлгох сэхээгүй байж. Тэдгээр эмэгтэйчүүд үр хүндүүлчихээд гарч яваа нь тэр.

    Тонг Фуок Фук хүүхдээ авахуулах гэж юу болох, тэр бүү хэл хүний бус жамаар  тэднийг оршуулах талаар огт төсөөлөлгүй байв.

    Гэвч үр хөндүүлсэн тухай дуулахад түүний сэтгэлийг ихэд шархлуулжээ. Тэрээр хожим хувиасаа мөнгө гаргаж, хорвоод мэндлэх заяагүй байсан тэдгээр хүүхдүүдийн цогцсыг оршуулах зорилго тавьж, ууланд жижиг газар худалдан авсан аж.

    Эмнэлгээс зөвшөөрөл авч, ажлаа эхлүүлсэн байна. 15 жилд 10 мянган хүүхдийг нутаглуулжээ.

    Гэхдээ түүний жинхэнэ зорилго өөр зүйл байв. Тонг жирэмсэн эхчүүд оршуулгын газарт нь очиж бодит байдлыг харж, дахин хүүхдээ авахуулахгүй байхыг хүсч, хүсэл нь биелжээ. Амьдралын гачигдлаас болж хүүхдээ төрүүлэх боломжгүй, үрээ хөндүүлэх хүсэлтэй эмэгтэйчүүд Тонгд хандах болсон байна.

    Тонг тэднийг халуун дотноор угтан авч, бусдын зовлонг хуваалцахын тулд хүүхдээ төрүүлбэл үрчлэн авч өсгөе гэжээ. Хөл дээрээ боссон цагтаа ирж хүүхдээ авахыг зөвшөөрсөн аж. Тэрээр 100 гаруй хүүхдийн амийг аварчээ. Эдгээр хүүхдийг өсгөхийн тулд оршуулгын газарт байшин барьж, өргөж авсан хүүхдүүдийнхээ нэрийг будлихгүйн тулд өвөрмөц нэрээр өхөөрдөн дууддаг болсон аж. Тухайлбал, “Ван” (нэр төр),  Там (зүрх) гэх жишээтэй.

    Олон хүүхдийн эцэг болсон тэрээр “Би амьсгал хураах мөч хүртлээ энэ үйл хэргээ үргэлжлүүлнэ. Хорвоог орхисон ч үр хүүхдүүд маань миний үйлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here