Нүүр хуудас Гадаад мэдээ Вьетнам Улс авлигатай тэмцэх хуулиа чангатгалаа

Вьетнам Улс авлигатай тэмцэх хуулиа чангатгалаа

273
0
vietnam
Вьетнам Улс авлигатай тэмцэх хуулиа чангатгалаа

Вьетнам Улс авлигын эсрэг шинэ хууль баталсан. Тус хуулийн талаар англи хэлээр хэвлэгдсэн мэдээллүүдэд шинэ хуулиар ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн “цоорхой”-г нөхсөн, төрийн албан хаагч нар өөрийн санхүү, орлогын талаар илүү өргөн хүрээнд мэдээлэх үүрэгтэй болсон, авлигын хэргийн ялын бодлого чангарсан зэрэг нь дурдагдсан байна.

Вьетнам улсад бизнес эрхэлж буй дотоодын болон гадаадын бүх компани дараах үүрэг хүлээхээр зохицуулжээ.

Үүнд:

  • Компанийн ажилтан авлигын хэрэгт холбогдсон эсэхийг хянаж тогтоох, хэрэв тийм бол даруй холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургах,
  • Бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэмдээ ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг тусгаж, хэрэгжүүлэх.

Ингэснээр Вьетнам Улс нь өөрийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг авлигын эсрэг ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж, үүрэг хүлээхээр зохицуулсан 25 дахь улс болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here