Нүүр хуудас Гадаад мэдээ Гватемалд Галт уул оргилсноос их хэмжээний ГАМШИГ дагуулжээ

Гватемалд Галт уул оргилсноос их хэмжээний ГАМШИГ дагуулжээ

757
0
Galt uul- Guatemala-fuego
Фуэго галт уул 1974 оноос хойш энэ удаад хамгийн хүчтэй оргилж, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан байна
~Гватемалд Галт уул оргилсноос их хэмжээний гамшиг дагуулжээ~

Гватемал улсад Фуэго нэртэй галт уул сэрж оргилсноос их хэмжээний гамшиг сүйрэл дагуулж, олон хүний амь насыг авч одон, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Төв Америкийн энэ улсад 3 хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарлаад байна.

Өнгөрсөн даваа гарагт аврагчид галт уулын бүсийн орчимд үнс нурман доороос 10-аад хүнийг амьд мэнд олж аварчээ. Фуэго буюу нутгийн хэлээр “галаар цоргидог уул” нэртэй галт уул ням гарагт сэрж оргилж эхэлжээ. Галт уулын оройгоос 10 км-ийн өндөрт халуун хайлмаг, үнс нурам оргилж, бэл дагуугаа урсан, замдаа таарсан бүхнийг хаман урагшилсан юм.

Гамшгийн бүсэд аврагчид, гал сөнөөгчид, цэргийнхэн, сайн дурынхан амрах завгүй ажиллаж, нутгийн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагаа явуулсаар байна.

Фуэго галт уул нь Гватемалын нийслэл хотоос баруун өмнөд зүгт ердөө 40-өөдхөн км зайтай байрладаг байна. Фуэго галт уул 1974 оноос хойш энэ удаад хамгийн хүчтэй оргилж, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here