Нүүр хуудас Гадаад мэдээ Далайд унаж осолдсон “Liоn Air” онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Далайд унаж осолдсон “Liоn Air” онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байна

99
0
osoldson-ongots-Lion-air-2018
Далайд унаж осолдсон "Liоn Air” онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Аврагчид Индонезийн Ява арлын баруун хэсэгт осолдсон “Liоn Air” компанийн “JT610” нислэгийн “Boeing 737 Max 8” онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн биеийн хэсгүүд болон зорчигчдын эд зүйлсийг олсон байна.

Онгоцонд нислэгийн багийн найман гишүүн, 181 зорчигч байсны гурав нь бага насны хүүхэд байжээ. Индонезийн Засгийн газар аврах ажиллагаанд дөрвөн нисдэг тэрэг, 300 гаруй аврах ажилтныг дайчлаад байна.

Одоогоор онгоцны хар хайрцаг хараахан олдоогүй байгаа аж. Нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 06.20 цагт Жакартагаас Панкалпинанг хотын чиглэлд хөөрсөн ч хөөрснөөс хойш 13 минутын дараа хяналтын төвөөс холбоо тасарчээ. Онгоц 1470 метрийн өндрөөс 21 секундийн дотор унасан гэж албаныхан мэдээлж байна.

Осол гарахын өмнөх шөнө энэхүү онгоц Бали-Жакартагийн чиглэлд нислэг үйлджээ. Энэ үед техникийн гэмтэл гарсныг онгоцны нисгэгч мэдээлж, инженерүүд гэмтлийг засварласан байна. “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоц осолдсон анхны тохиолдол болж байгаа аж. “Boeing” компани тус загварын нисэх онгоцыг 2017 онд анх танилцуулж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here