Нүүр хуудас Гадаад мэдээ Домогт хөрөнгөтөн Марк Фейбер, биткойнд санхүүжилт хийв

Домогт хөрөнгөтөн Марк Фейбер, биткойнд санхүүжилт хийв

68
0
Mark Fayber-crypto
Домогт хөрөнгөтөн Марк Фейбер, биткойнд санхүүжилт хийв

Өдгөө 73 настай хөрөнгө оруулагч Марк Фейбер нь анх удаа Биткойны худалдан авалт хийсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Олон улсад ихээхэн танигдсан, алдарт хөрөнгө оруулагч Марк Фейбер нь хувьцааны зах зээлийн шинжээч болон хөрөнгө оруулагчаар ажилладаг нэгэн юм.

Тэрбээр хоёрдугаар сарын сүүлчээр амьдралдаа анх удаа Биткойн худалдан авсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурджээ.

73 настай эрхэм нь Xapo-гийн CEO Вэнцес Цазарестэй зөвлөлдсөнийхөө дараа уг шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргасан гэх. Швейцарийн хөрөнгө оруулагч Марк нь өмнө криптовалютын тал дээр ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан ч, сүүлийн саруудад ийнхүү байр сууриа өөрчилсөн байна.

Дашрамд хэлэхэд Марк Фейбер нь 1987 оны хувьцааны зах зээлийн хямралыг урьдчилан таамагласнаараа ихээхэн алдаршсан бөгөөд “Marc Faber” Ltd-ийн захирлаар ажилладаг.

Хэдийгээр Биткойны ханш 20,000 ам.доллараас огцом унаж, одоогоор 3000 орчим ам.доллараар зарагдаж байгаа нь үнэн боловч Марк Фейбер одоо л бодит цаг нь ирсэн, үнийн хөөс задарч, хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой үе гэж дүгнэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here