Дуучин Лэди Гага ӨВЧНИЙ УЛМААС аялан тоглолтоо цуцлав
Америкийн алдарт дуучин Лэди Гага Европын улс орнуудад хийхээр товлоод байсан 10 тоглолтоо өвчний улмаас цуцлах шийдвэр гаргажээ.
Лэди Гага өчигдөр “Твиттер” хуудастаа “Би шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж буйдаа харамсаж байна. Эмчийн зөвлөснөөр би эмчилгээ хийлгэж, гэртээ амрах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэжээ.

Дуучин бүсгүй “Joanne World Tour” дэлхийн аялан тоглолтынхоо хүрээнд энэ ням гарагт болон ирэх долоо хоногийн пүрэв гарагт Лондоны “O2” цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийх ёстой байжээ. Мөн тэрбээр Манчестер, Цюрих, Кёльн, Стокгольм, Копенгаген, Берлин хотод тус бүр нэг, харин Парис хотод хоёр тоглолт хийхээр товлоод байсан гэнэ.
Өдгөө 31 настай тэрбээр “фибромиалги” хэмээх бүх бие янгинаж өвдөх, булчин хатуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг өвчин туссанаа өнгөрсөн оны есдүгээр сард нийтэд зарлаж, “Joanne World Tour” аялан тоглолтоо дуусгасныхаа дараа тайзнаасаа хөндийрөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан юм.