Нүүр хуудас Гадаад мэдээ Дуучин Сиа хөгшин төрхөө нууцалдаг байв уу…

Дуучин Сиа хөгшин төрхөө нууцалдаг байв уу…

2950
0
Singer Sia
Дуучин Сиа
Нүүрээ далдалсан хар цагаан өнгийн үс бүхий дуучин бүсгүйн үл мэдэгдэх нууцлаг дүр төрх, бүжигчдээр дагнасан өвөрмөц клипээрээ хүмүүсийн сонирхлыг татаж, хоолойн цараагаараа уярааж чадсан билээ.

Өдгөө 42 настай Сиаг хөгшин төрхөө далдлах гэсэн гэж зарим нь тайлбарладаг бол дуучин бүсгүй өөрөө

“Олны танил байх үнэхээр хэцүү гэдгийг дуу зохиож өгдөг байсан алдартнуудаасаа хангалттай харсан. Тиймээс ч олонд царайгаа таниулахыг хүсэхгүй байна”

хэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Sia Kate Isobelle Furler өмнөд Австралийн Аделэйд хотноо 1975 оны 12-р сарын 18-нд төржээ.

Аав нь хөгжимчин, ээж нь урлагийн сургуулийн багш байв. Түүний ээжийн дүү Колин Хэй Австралийн “Men at Work” хамтлагийн гишүүн бол бас нэг дүү нь дуучин жүжигчин Кэвин Колсон юм.

Харин сүүлийн жилүүдэд нууцлаг бүсгүa нүүр царайгаа нуухаа нэгэнт больжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here