Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн томоохон аудитын фирм блокчейн аналитикийн бүтээгдэхүүндээ сайжруулалт хийлээ

Дэлхийн томоохон аудитын фирм блокчейн аналитикийн бүтээгдэхүүндээ сайжруулалт хийлээ

55
0
Ernst & Young
Дэлхийн томоохон аудитын фирм блокчейн аналитикийн бүтээгдэхүүндээ сайжруулалт хийлээ

“Ernst & Young” аудитын фирм нь блокчейнтэй холбогдол бүхий 2 бүтээгдэхүүний мэдээллийг шинэчлэсэн тухайгаа мэдэгдлээ.

Аудитын үйлчилгээний чанараараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Ernst & Young нь Blockchain Analyzer болон zero knowledge proof protocol-ын шинэ хувилбарыг танилцуулсан байна.

Компани 4 сарын 16-ны өдөр 2 тусдаа хэвлэлийн бага хурал хийлгэж, мэдээллийг өгчээ. Ernst & Young фирм нь аналитикийн төхөөрөмж болох EY Blockchain Analyzer-ынхаа 2 дахь үеийг ийнхүү эхлүүлээд байгаа юм. Өмнө нь 1 дүгээр үеийн бүтээгдэхүүн нь зөвхөн EY аудитын багуудад зориулагдсан байжээ.

Блокчейнд зориулсан EY Global Innovation-ын төлөөлөл болсон Пол Бродигийн хэлж буйгаар тус компани аудит, татвар, шилжүүлэг, гуйвуулгыг мониторинг хийх зорилготой платформын солюшныг гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here