Сингапурт болж буй чуулганы хамгийн онцлууштай илтгэгч нарын нэг нь “Binance”-ын үүсгэн байгуулагч Жао Чангпенг юм.
Дэлхийн хамгийн топ криптовалют арилжааны газрын эзэн Жао Чангпенг нь чуулганы хүрээнд Forbes Asia-гийн сэтгүүлчтэй ярилцах үеэр компанийнхаа ойрын төлөвлөгөөнөөс хуваалцсан байна.
Тэрбээр криптовалютыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд санаачилж буй бүхэн нь амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа хэлсэн. Тухайлбал “Binance” компани нь өөрийн гэсэн блокчейныг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд “Binance Chain” хэмээр нэрлэх юм байна.
Уг “Binance Chain” гэх блокчейныг бий болгосноор шинэ валютууд гаргах, этериүмтэй төсөөтэй “ICO”-нуудыг зохицуулах боломж үүсэх гэнэ.
Түүнчлэн хүмүүс төлбөр тооцоондоо криптовалютыг өргөнөөр ашигладаг байдлыг нэвтрүүлэх, зах зээлийг бүхэлд нь дижитал болгох сонирхлоо ч илэрхийлжээ.