Манай дэлхийн хамгийн өндөр настай иргэн Энэтхэг улсад энх, тунх амьдарч байна. Тодруулбал тус улсын иргэн Вриндаваны гэгээнтэн Хануман Дас Баба нь 173 настай бөгөөд одоогоор Дэлхийн хамгийн өндөр настай хүн аж.
Тэрээр хойд Энэтхэгийн хатан Рани Лакшмибай /Rani Lakshmiba/ 1857 оны 6-р сард Их Британчуудын эсрэг тэмцэл хийж байхад 12 настай байсан гэснээс үзвэл 173 настай болж байна.
Түүний ээж Рани Лакшмибай хатаны зарц байсан аж. Хануман Дас Бабаны бүх шүд нь 100 насанд нь унасан бөгөөд шинэ шүднүүд дахин ургаж эхэлсэн хэмээн дурссан. Тэрээр залуу насандаа төрсөн гэрээ орхин Вриндаванд ирж Кришна бурханы үнэнч итгэгч болсон түүхтэй.