Нүүр хуудас Гадаад мэдээ Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элч Анжелина Жоли: Дэлхий дахинд энх тайван, тогтвортой...

Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элч Анжелина Жоли: Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал

77
0
angalina Jolie -enhiig-sahiulagchdiin-hural-2019
Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина

АНУ-ын Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн дэлхийн 131 орны Батлан хамгаалахын, Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар цуглаж ирэх жилийн энхийг сахиулах ажиллагаа, өмнөх уулзалтуудын амжилт, энхийг сахиулах үйл ажиллагаанд мэргэшсэн, өндөр чадвартай цэнхэр дуулгатнуудыг нэгтгэх, цаашид илүү чадваржуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн юм.

Бага хуралд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орны 30 гаруй Батлан хамгаалахын сайд үг хэлсэн бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж эрэмбээрээ Непалын Батлан хамгаалахын сайд нэгдүгээрт итгэлээ тавьсан юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд эрэмбээрээ наймдугаарт бичигдэж НҮБ-ын индэрээс улс орнуудтай хамтарч энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, энхийг сахиулагчдын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах, тэдний үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах, ажиллагааны цагийн байдлыг тогтворжуулахад Монгол Улсын оролцоо илүү өргөжинө  хэмээн хэллээ.

НҮБ-ын Энхий сахиулах ажиллагаанп цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын Бага хурлын хүндтэй зочдын нэг нь холливудын од, жүжигчин Анжелина Жоли байлаа.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх газрын Тусгай элч, хатагтай Анжелина Жоли итгэлдээ,

“Дэлхийн халуун цэрэгт энхий сахиулагчид байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм.

Учир нь тэнд эмэгтэйчүүдийг хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж худалдагддаг. Мөргөлдөөний золиосонд маш олон хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдаж байна.

Дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал чухал” гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here