Нүүр хуудас Гадаад мэдээ Дөрвөн ширхэг хуурамч ЦАХИМ ТҮРИЙВЧ илрүүллээ

Дөрвөн ширхэг хуурамч ЦАХИМ ТҮРИЙВЧ илрүүллээ

107
0
tsahim-turiiwch
Дөрвөн ширхэг хуурамч ЦАХИМ ТҮРИЙВЧ илрүүллээ

Хүмүүс гар утсандаа төрөл бүрийн аппликейшн татан суулгадаг гол эх үүсвэр болох Google Play дээр дөрвөн хуурамч криптовалютын түрийвч байсныг илрүүлжээ.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой уг дөрвөн хуурамч цахим түрийвчийг Лукас Стефанко нэртэй шинжээч илрүүлсэн байна. Дээрх аппликейшнүүд нь NEO, Tether, Ethereum, Metamask зэрэг криптонуудад зориулсан цахим түрийвч хэлбэрээр хүмүүсийг төөрөгдүүлэхийг зорьж байжээ. Шинжээч Стефанкогийн хэлснээр MetaMask аппликейшн нь “phishing wallet” буюу луйврын түрийвч, үлдсэн 3 нь хуурамч түрийвч байсан байна.

Дээрх аппликейшнуудыг хэрэглэгч гар утсандаа татаж авч суулгасны дараа хэрэглэгчийн хувийн түлхүүр үг болон түрийвчийy нууц үгийг асуулгадаг.

Эдгээр хуурамч түрийвчүүд нь цаашаагаа ямар ч сүлжээнд холбогдоогүй буюу дижитал дэвсгэртийг аюулгүй илгээх шилжүүлэхэд шаардлагатай шинэ түрийвчийг үүсгээгүй байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here