Попын 51 настай дуучин Жанет Жексон энэ оны эхэнд амаржиж,анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.
Жирэмслэх явцдаа 50 кг жин нэмсэн дуучин бүсгүй илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэж,хуучнаасаа ч өнгөлөг төрхтэйгээр шоу бизнесийн ертөнцдөө эргэн ирж байна.
Илүүдэл жингийн зэрэгцээ хүүгээ төрмөгц гэрлэлтээ цуцлах болсон гунигтай мэдээ түүний шүтэн бишрэгчдийг гонсойлгож байсан.Катарын саятан Виссам Аль-Манатай 5 жил амьдарсны эцэст анхныхаа хүүхдийг төрүүлж,улмаар гэрлэлтээ цуцлах болсноо мэдэгдсэн юм.
Холливуудад болсон нэгэн үдэшлэгт Жанет хар өнгөөр дагнан хувцаслаж, улаан хивснээ алхжээ.
