Нүүр хуудас Гадаад мэдээ Жей Ло 49 насандаа “ТИЙМ” гэж хэлжээ

Жей Ло 49 насандаа “ТИЙМ” гэж хэлжээ

108
0
Jlo
Жей Ло 49 насандаа "ТИЙМ" гэж хэлжээ

Мөнхийн залуу гэгддэг Жей Ло нь 2017 оноос хойш Хойд Америкийн мэргэжлийн бейсболлын лигийн домогт тоглогчдын нэг Алекс Родригезтэй (лигт 22 жил хүчин зүтгэсэн) үерхэж байгаа.

Бейсболлын хамгийн баян баг гэгддэг Нью-Йорк Янкийз багийн супер од байсан Алекс нь карьерынхаа явцад сэргээш хэрэглэсэн гэх шуугианд холбогдож, нэр хүнд нь ихээхэн сэвтсэн билээ.

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез 49 насандаа сүй тавих болжээ. Алекс Родригез өөрийн инстаграм хуудсандаа Женниферийн алмазан бөгж зүүсэн зургийг нийтлээд “тэр тийм” гэж хэлсэн хэмээн бичсэн байв. Алдарт дуучин 11 настай ихэр хүү охины ээж бол, Родригез 10, 14 настай охидтой билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here