~Зэрлэг мөөг идсэний улмаас 800 хүн хорджээ~
Иран улсын баруун нутгийн 10 орчим мужид хортой зэрлэг мөөг идсэний улмаас 800 гаруй хүн хордсон тухай тус улсын “ИРНА” агентлаг мэдээллээ.
“Fungi “ хэмээх мөөгийг идсэн хүмүүсээс 11 нь амиа алдаж, хэдэн зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ төрлийн мөөгөнд хордсон хүмүүсийг эмчлэх үр дүнтэй арга байхгүй аж. Хүмүүст ил задгай газраас мөөг худалдан авахгүй байхыг, зөвхөн тусгайлан савласан мөөг худалдан авахыг тус улсын холбогдох албаны хүмүүс уриалж байна.
Үхэлд хүргэх аюултай “Fungi” хэмээх хортой мөөг нь ширүүн бороо орсны дараа Ираны баруун нутгийн уулархаг газруудад ургадаг гэнэ. Өнгөрсөн сард тус улсад их хур тунадас унаснааар энэ мөөг ердийнхөөс илүү ургасан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
эх сурвалж: montsame.mn