Индонезэд 6.5 баллын хүчтэй газар хөдөлж, байгалийн гамшиг тохиосны улмаас дор хаяж 52 хүн амь эрсэдсэн тухай АНУ-ын газарзүйн судалгааны төвөөс мэдээллэсэн байна.
Индонезийн гамшигаас сэргийлэх албаны мэдээллэснээр 78 хүн гамшигт өртөж, олон тооны барилга байшин нураад байна гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Амиа алдсан хүний тоо цаашид өсөх магадлалтай байна гэжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 5 цаг 03 минутанд хойд Асе мужийн жижиг хот болох Рюлэт хотоос 6 мил-ийн зайтай газраас эхэлж, 11 мил газрыг хамарч үргэлжилжээ. Азаар газар хөдлөлтөөс болж цунами үүсээгүй байна.
Газар хөдөлөлтийн чичиргээ маш хүчтэй байсан учир хүмүүс ихээр сандралдаж гэр, байшингаасаа зугтан гарч байсан тухай гамшигаас сэргийлэх албаны ажилтан ярьсан байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн дотор дор хаяж 7 бага насны хүүхэд байсан ажээ.
Газар хөдлөлтийн голомтоос 11 милийн хүрээнд 40-өөс олон тооны байшин барилга нурж сүйдээд байна гэж орон нутгийн удирдах албан тушаалтан мэдээлэл өгсөн байна.