Нүүр хуудас Гадаад мэдээ Ираны гадаад хэргийн сайд ОХУ-ын ГХС Сергей Лавровтой уулзана

Ираны гадаад хэргийн сайд ОХУ-ын ГХС Сергей Лавровтой уулзана

141
0
Iranii gadaad hergiin said
Жавад Зариф өнөөдөр Москвад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзана
~Ираны гадаад хэргийн сайд ОХУ-ын ГХС Сергей Лавровтой уулзана~

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурж нэгдсэн орнуудтай цаашид цөмийн гэрээг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф өнгөрөгч амралтын өдрүүдэд айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ.

Айлчлалын хүрээнд, Жавад Зариф Хятадын гадаад хэргийн сайд Ван И-тэй хэд хэдэн асуудлуудыг хэлэлцсэнээс хамгийн гол чухал асуудал нь Ираны цөмийн хөтөлбөр байв.

Хятад улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх бүхнийг хамарсан үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө”-нд оролцогч орны хувьд Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал цаашид хэрхэн өрнөх вэ?, гарын үсэг зурсан бусад орнууд хэрхэн яаж хандах вэ? гэдэгт маш их анхаарал хандуулж байна. Талууд энэ уулзалтаар Ираны цөмийн асуудлаарх гэрээр хадгалж үлдэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсжээ.

Жавад Зариф өнөөдөр Москвад Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзана. Энэ уулзалтаар Ирантай холбоотойгоор одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар чухалчлан хэлэлцэх төлөвтэй байна.

Москва АНУ-ын Ираны цөмийн гэрээнээс гарч байгаа шийдвэрийг, Ирантай “улс төрийн тооцоо бодох гэсэн хаалт” хэмээн шүүмжилсэн юм. Харин маргааш Жавад Зариф Ираны цөмийн тохиролцоонд оролцогч Европын орнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

~Ираны гадаад хэргийн сайд ОХУ-ын ГХС Сергей Лавровтой уулзана~

Европын холбооны гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини болон Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч орнууд Герман, Франц, Их Британийн төлөөлөгчидтэй Ираны цөмийн гэрээний талаар мөн энэ 7хоногт Брюссельд уулзалт хийх гэж байна.

Энэ уулзалтад Ираны гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф ирж оролцохоор төлөвлөж байгаа гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр Вашингтон Ираны цөмийн тохиролцооноос гарч байгааг зарлаж, Ираны эсрэг шинээр хориг арга хэмжээ тогтоогоод зогсохгүй хуучин үйлчилж байсан хоригийг сэргээх тухай холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Их Британи, Герман, Францын удирдагч Тереза Мэй, Ангела Меркель, Эммануэль Макрон нар тохиролцоонд оролцогч бусад орнуудад тохиролцоог цаашид ч бүрэн гүйцэд дагахыг уриалсан бол Ираны ерөнхийлөгч Хасан Роухани, Тегеран тохиролцооноос гарахгүй, цаашид өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлнэ гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here