Ирэх сарын 18-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл Европын орнуудад Оросын иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах асуудлаарх зөвлөгөөнийг Оросын сонгуулийн төв хороо, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Тодруулбал, Европын орнууд дахь ОХУ-ын элчин сайдын яам, консулын газрын ажилтнуудад зориулсан сургалт зөвлөгөөн Берлинд болж байна. Өмнө нь тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болоод Балтийн орнууд, Абхази, Өмнөд Осети, Израиль, Скандинавын орнууд дахь элчин сайдын яам, консулын ажилтнуудад зориулсан ийм сургалт зөвлөгөөнийг Москвад зохион байгуулж байсан юм.