Ерөнхий сайдын албан тушаалаараа дэнчин тавьж 1948 онд батлагдсан үндсэн хуулийг шинэчлэх ауудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан Италийн ерөнхий сайд Маттео Рензи санал асуулгад ялагдсаныхаа дараа огцорч байгаагаа зарлажээ.
Санал асуулгын гол зорилго нь парламентынхаа дээд танхимын суудлын тоог эрс бууруулж, Италийн төрийн хүнд суртлыг эрс багасгахыг зөвшөөрөх үгүйгээ шийдэх байсан юм. Хэрвээ “Тийм” гэсэн санал дэмжигдвэл ерөнхий сайд Рензи шинэчлэл хийх ажлыг эхлүүлж үүрэгт ажилаа цаашид үргэлжлүүлэн хийх байсан юм. Харин үр дүн эсрэгээр гарч “Үгүй” гэсэн сонголт нийт саналын 60 гаруй хувийг эзэлжээ.
Ингэснээр Рензигийн засгийн газар огцорч, сүүлийн жилүүдэд хүчээ авах болсон барууны үзэлтэй Таван Од хөдөлгөөнийхөнд засаглалд орох боломж гарч ирж байна.
Рензи “Би ялагдлаа. Би ардчилалд итгэдэг тул өөр зам алга. Миний засгийн газрын ажил энд хүрээд төгсөж байна” гэж хэлжээ.