Нүүр хуудас Гадаад мэдээ КАЗАКСТАН: Зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраахад хүндрэлтэй байна!

КАЗАКСТАН: Зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраахад хүндрэлтэй байна!

258
0
khazakhstan
Зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраахад хүндрэлтэй байна!

Казахстаны өмнө хэсэгт зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраах ажиллагаа дэлбэрэлтүүдээс болж түр зогсоолоо гэж Дотоод хэргийн сайд Ерлан Тургумбаев мэдэгдлээ.

44 мянга гаруй хүн амтай Арысь суурингийн ойролцоо даваа гарагийн өглөө зэвсгийн агуулах шатаж, хэд хэдэн дэлбэрэлт болсон юм. Хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ослын газарт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев очжээ.

Энэ дэлбэрэлт, галын улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн 165 хүн эмнэлэгт хандсаны 89 нь хэвтэн эмчлүүлж, 15 нь сэхээнд байгаа юм. “Агуулахад дэлбэрэлтүүд болж байгаатай холбогдуулан гал унтраах ажиллагааг түр зогсоолоо. Батлан хамгаалах яамтай хамтран өнөөдөр гал унтраах ажлаа эхлэх болно” гэж Тургумбаев мэдэгдсэн байна.

Хотод гал түймрийн 23 хэсэг ажиллаж, орон сууцны 19, аж ахуйн барилгын 9, байгалийн 14 түймрийг унтраажээ. Цагдаагийн ажилтнууд Арысь хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үед дэлгүүр, орон сууц тоносон гурван этгээдийг саатуулсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here