~ Калифорни мужид ОЙН ТҮЙМЭР дэгдээд байна~
Дэгдээд байгаа ойн түймрийн уршгаар АНУ-ын Калифорни муж 100 гаруй сая ам.долларын хохирол амсах тооцоо гаргажээ.
Ийм тооцоог даатгалын “Аон Бенфиелд” компанийн шинжээчид урьдчилсан байдлаар гаргасан байна.
Тус мужид дэгдсэн ойн түймрийн томоохон голомт нь 330 кв/км ой байсан юм. Энэ түймрийн дөнгөж 20 хувийг нь устгаж чадсан байгаа юм.
Бүс нутагт цаг агаар хэт халж хуурайшилт ихтэй байгаагаас ойн түймэр түргэн тархаж унтраахад хүндрэлтэй байгаа байна.
Ойн түймрээс бол 6 хүн амиа алдсаны 2 нь гал сөнөөгч байжээ. Одоо өөр 7 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Ойн түймрийг унтраахад 3 мянга гаруй хүн тусгай техникүүд, 20 гаруй нисдэг тэрэгтэй ажиллаж байна.
Түймрийн уршгаар 700 гаруй байшин барилга шатаад байгаагийн дээр 5 мянган байшин барилга устаж шатах аюул нүүрлээд байгаа юм.