Канад улсын ихээхэн нэр хүндтэй криптовалют арилжааны газар дампуурлаа зарласан байна. Орон нутгийн агентлагийн дамжуулж буйгаар “QuadrigaCX” нь 4 сарын 8-нд албан ёсоор дампуурсан болохоо мэдэгджээ.
Дампуурлаа зарласнаар BIA буюу дампуурал ба түүний шийдлийн хамгаалалтанд орох бөгөөд тусдаа хуулийн багийн зүгээс одоо байгаа өмчийн хэмжээг тогтоох, цаашид хэрхэхийг ажлын хэсэг гарган тогтоох юм.
Одоогийн байдлаар “QuadrigaX” нь нийт 115,000 хэрэглэгчид 195 сая ам.долларын өглөгтэй байгаа гэх мэдээлэл бий.
Ямартаа ч, хэрэглэгчдийг хохиролгүй байлгах, аль болох хохирлыг бууруулах тал дээр ажлын хэсэг хичээн ажиллах дүр зураг ажиглагдаж байна.