Нүүр хуудас Гадаад мэдээ Катар улс ОПЕК-ийн байгууллагаас гарна гэв

Катар улс ОПЕК-ийн байгууллагаас гарна гэв

166
0
katar-uls
Катар улс ОПЕК-ийн байгууллагаас гарна гэв

Катар Улс ОПЕК-ийн байгууллагаас 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гарч буйгаа мэдэгджээ. Энэ тухай Дохад болсон хэвлэлийн хурал дээр тус улсын эрчим хүчний сайд Саад Шерида аль-Кааби хэлжээ.

Катар улс уг шийдвэрийг улс төрийн бус техникийн үүднээс гаргасан бөгөөд цаашид байгалийн хийн олборолтон дээр төвлөрөх тухай сайдын хэлснийг “Bloomberg” дамжүүлжээ.

“Бидэнд асар их газрын тосны нөөц байхгүй тул манай улс энэ асуудалд бодитоор хандаж байгаа. Бидний боломж бол хий. Катар ОПЕК-с гарснаар тус байгуллагад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй” гэж Саад Шерида аль-Кааби хэлсэн байна. Энэ мэдэгдлийн дараа Brent маркийн нефтийн олборолт удааширч, нэг баррелийн үнэ өнгөрөгч баасан гаригт 62,09 ам доллар байсан бол өнөөдрийн байдлаар 63,32 ам доллар болоод байгаа аж.

2016 оны сүүлээр ОПЕК болон хамтрагч орнууд газрын тосны олборолтыг багасгах тал дээр тохиролцсон бөгөөд Катар олборолтоо 30,0 мянган баррелээр буулгах амлалт авсан аж. Энэ тохиролцоо хэд хэдэн удаа сунгагдсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here