Нүүр хуудас Гадаад мэдээ Ким Жон Намыг хороож буй бичлэгийг ил болголоо

Ким Жон Намыг хороож буй бичлэгийг ил болголоо

233
0

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын аллагын дүрс бичлэгийг Японы Fuji TV суваг үзүүллээ. Өнгөрөгч даваа гаригт Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгт ах Ким Жон Нам, Малайзийн Куала Лумпур хотоос Макао руу нисэх гэж байхдаа бусдад алагдсан. Түүний аллага Малайзын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан ба уг бичлэгт талийгаачийг тасалбар бичүүлэхээр зогсож байхад нь нэгэн эмэгтэй араас нүүрэнд нь хүрээд эргэн зугтаж байгаа нь харагддаг.

Мөн энэ үеэр өөр нэг эмэгтэй хэргийн газраас энэхүү эмэгтэйн эсрэг чигт явж байгаа нь бичигджээ. Энэ явдлын дараа Ким Жон Нам нисэх буудлын ажилтанд хандаж өөрт тохиолдсон явдлыг ярьж байгаа харагдах ба буудлын хамгаалалтын ажилтан түүнийг цагдаад хүргэж өгч буй. Үүний дараа тэрээр ухаан алдаж унасныг эмнэлгийн ажилтнууд ирж дамнуурган дээр тавин тусламж үзүүлэхээр авч явжээ. Малайзын цагдаагийн газраас Ким Жон Намыг Хойд Солонгосын тагнуулынхан алсан хэмээн сэжиглэж байгаа ба уг хэрэгтэй холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын нэг эрэгтэй, нийт дөрвөн хүнийг баривчлаад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here