Киргизийн иргэд Оросд ажиллаж эх орон руугаа 15,6 тэрбум доллар илгээжээ .Оросоос Гадаад улсад ажиллаж байгаа цагаач ажилчид нь 12 жилийн хугацаанд нутаг руугаа 16,8 тэрбум доллар илгээсэн байна. Энэ мөнгөний 95 хувийг Оросод ажиллагсад илгээжээ. Казакстанд ажиллаж буй Киргизүүд энэ хугацаанд 230 сая доллар илгээсэн тухай Киргизийн үндэсний банкны тайлан мэдээнд дурджээ. Одоогийн байдлаар ОХУ-д 500 мянгаас 1 сая хүртэлх тооны Киргиз иргэд ОХУ-д ажиллаж байгаа юм байна.