Эрчим хүчний нөөц боломж дээрээ тулгуурлан криптовалют олборлосноор ОХУ нь татварын орлогоос бүрдүүлэх төсвөө жилд л 1 тэрбум ам.доллараар зузаатгах боломжтой байна.
Орос улсын хувьд өнгөрсөн жил нэмүү эрчим хүчний хэмжээ нь 20GW хүрсэн юм.
Аж үйлдвэрийн салбарт олборлолт хийх талаар програм хангамжийн үйлчилгээ үзүүлдэг “Bitcluster”-ын мэдээлснээр тэрхүү илүүдэл эрчим хүчээр 14.8 сая “Antminer S9i ASIC” төхөөрөмжүүдийг ажиллалуулах хүчин чадалтай ажээ.
Хэрэв Орос улс нь эрчим хүчний илүүдэл хүчин чадал нөөц бололцоогоо дижитал койн олборлоход зориулах аваас, тус улс жилд 70 тэрбум рубль буюу 1 тэрбум ам.долларыг НӨАТ-аас цуглуулах боломжтой. Уг мэдээлэлд дурдсанаар 1 ширхэг “Antminer S9i” нь ойролцоогоор 1.350kWt/цаг эрчим хүч хэрэглэдэг гэжээ.
Орос улсад цахилгааны тариф 1 киловатт цаг нь 2 рубль буюу 0.03 ам.доллар гэж үзвэл, бэлэн байгаа 740,000 “Antminer S9i” төхөөрөмжүүдийн олборлолтоос зөвхөн НӨАТ-ын орлого нь сард 292 сая рубль буюу 4.4 сая ам.доллар байх юм.
Түүнчлэн ОХУ-д барьж босгоно хэмээн яригдаад буй Крипто Бизнес Паркийг бий болгоход эхний ээлжийн хөрөнгө оруулалт нь харьцангуй бага буюу 1 тэрбум рубль/15 сая ам.доллар болох аж.